Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

1 дэх бүрэн эрх /1992-1996 он /

2021-05-05

 

       Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлан гаргаснаар иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгох эрхээ хэрэгжүүлэн сум, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгосон юм. 1992 оны 09-р сарын 18-нд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 30 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулагдаж, ИТХ-ын анхны даргаар / орон тооны бус/ Г.Осор, нарийн бичгийн даргаар Ц.Буянцогт нар сонгогдон ажиллаж байжээ. Аймгийн ИТХ-ын анхны төлөөлөгчөөр Мичидийн Адъяатулгат, Жамцын Амарсайхан, Гүржавын Дамчаабадгар нар сонгогдсон.

        Тус бүрэн эрхийн хугацаанд хурлын байгууллагын материаллаг нөхцөлийг бэхжүүлэх, хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчид, иргэдэд Нутгийн өөрөө удирдах ёсны мөн чанар, ойлголтыг бий болгох, таниулахад анхаарч шинээр багийн ИНХ-ыг байгуулан, багийн хилийн цэс тогтоох, сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болон жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв баталж тэдгээрийн гүйцэтгэлд хяналт тавьж, сум оронд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх чиглэл барьж ажилласан.

          ИТХ-ын төлөөлөгчид

  1. Н.Дамдинпүрэв - Өндөр настан
  2. Г. Очир - Өндөр настан
  3. Г.Осор - Өндөр настан
  4. Ц.Бат-Өлзий - Малын эмч
  5. М.Адъяатулгат - Энхтайван нэгдлийн дарга
  6. Л.Санжаа - Хужирт рашаан сувилалын захирал
  7. В.Буянтогтох - Сумын АДХГЗ-ын нарийн бичгийн дарга
  8. А.Чулуунбат - Сумын ҮЭХ-ын дарга
  9. Х.Очирпүрэв - Сумын АДХГЗ-ны орлогч дарга
  10. Ж.Амарсайхан - МАХН-ын хорооны дарга
  11. Ц.Буянцогт - Сумын АДХГЗ-ны дарга
  12. Д.Лийдаа – ХБТрестийн дарга
  13. Ё.Зоригт – Ерөнхий мал зүйч
  14. Г.Жанцан – АҮА-гийн дарга
  15. С.Чулуундорж – Энхтайван нэгдлийн орлогч
  16. Ц.Товуу - 2-р 10 жилийн сургуулийн захирал
  17. Р.Ганболд – Санхүү тасгийн байцаагч
  18. Ц.Балжинням – Цагдаагийн тасгийн дарга
  19. Г.Дамчаабадгар – Багш
  20. Х.Шаравжамц – МБҮ-ийн дарга
  21. Г.Ишдорж – 1-р бригадын дарга
  22. С.Чадраабал – БУК-ын ерөнхий инженер
  23. Г.Нэргүй – Энхтайван нэгдлийн эдийн засагч
  24. Б.Цэнджав – Малын бага эмч
  25. Д.Дэнсмаа – СДЭ-ийн их эмч
  26. Ц.Туул – СДЭ-ийн ерөнхий эмч
  27. М.Батжаргал- СДЭ-ийн их эмч
  28. Г.Алтанцэцэг – Санхүү тасгийн эрхлэгч
  29. Ч.Лхагва – Багш
  30. Д.Лувсанбалдан- Малын бага эмч

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%