2012 онд болсон Орон нутгийн сонгууль нь хувь тэнцүүлсэн хэлбэр буюу пропорционал системээр нэрээр болон жагсаалтаар сонгосноороо өмнөх сонгуулиудаас онцлог юм. Шинэ хуулиар Аймгийн ИТХ-д 1, орон нутгийн ИТХ-д 27 төлөөлөгч үүнээс 18 нь нэрээр, 9 нь жагсаалтаар сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2012 оны 12-р сарын 04-нд сумын ИТХ-ын анхдугаар хурлаа хийж, хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулжээ.
Анхдугаар хуралдаанаас Раднаагийн Лхагвасүрэнг сумын ИТХ-ын даргаар, Даансүрэнгийн Төмөрийг нарийн бичгийн даргаар томилж, Төмөрбатын Ариунболдыг сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлснээр аймгийн Засаг дарга батламжилжээ.
ИТХ-ын Тэргүүлэгчдээр
- Р.Лхагвасүрэн- Сумын Засаг дарга
- А.Түмэннаст- Хаан банкны эрхлэгч
- Д.Төмөр- Сумын ИТХ-ын дарга
- Д.Батбаяр- 4-р багийн Засаг дарга
- Т.Баярмөнх- ЕБС-ын багш
- Д.Отгонсүрэн- Хужирт рашаан сувилалын санхүүч
- Н.Энхбаатар- Хужирт рашаан сувилалын нягтлан бодогч нар сонгогдсон байна.
ИТХ-ын Төлөөлөгчид
- Ц.Амгалан- ЗДТГ-ын ажилтан
- Ц.Батдэлгэр- Малын эмч
- Б.Дэмбэрэл- 1-р багийн Засаг дарга
- Д.Батбаян- 2-р багийн Засаг дарга
- М.Батжаргал- Өндөр настан
- У.Сүхбаатар- Ардын аж ахуйч
- Д.Галиндэв- 3-р багийн Засаг дарга
- Ё.Зоригт- Өндөр настан
- А.Алтансүх- Хувиараа хөдөлмөр эрхлэгч
- О.Дорждэрэм- Ганданноривлин хийдийн лам
- Ц.Лхамролом- 5-р багийн Засаг дарга
- Н.Чинбат- Хувиараа хөдөлмөр эрхлэгч
- Д.Галбадрах- Өндөр настан
- Г.Дамчаабадгар- Өндөр настан
- Ж.Отгон- Засаг даргын орлогч
- Ш.Баярхүү- Ардчилсан намын дарга
- Д.Дашцэрмаа- Ардчилсан намын ажилтан
- Г.Дулмаамаа- Өндөр настан
- Б.Лхагвадулам- Соёлын төвийн номын санч
- С.Уранбилэг- ЕБС-ийн багш
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр Ишдоржийн Доржсүрэн сонгогджээ.