Увс аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мөн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилготой “Hогоон дуу хоолой” сарын аяны хүрээнд аймгийн ИТХ, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Улаангом сумын хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн газруудын үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт, хэмжилт хийх ажлыг эхлүүллээ.