Дэлхий нийтийг хамарсан Коронавирусын халдвар (ковид-19)-ын цар тахлын үед хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүлээсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд хариуцлагатай гүйцэтгэн, бусдыгаа манлайлан ажилласан сувилагч нарыг Олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа.