Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Дэлхийн байгаль хамгаалах сантай /WWF/ хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор “Hогоон дуу хоолой” нэртэй нэг сарын аяныг эхлүүлээд байгаа билээ.
Тус аяны хүрээнд байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх тал дээр олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, хор уршигийг нь таниулах, мод тарих зэрэг олон тооны ажил, арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна.
Мөн “Ногоон дуу хоолой” сарын аяны хүрээнд “ӨРХ БҮР НЭГ МОД ТАРЬЦГААЯ” арга хэмжээ улс орон даяар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, ажлын албанаас дээрх аяны хүрээнд болон бүх нийтээр мод тарих өдрийг угтан наадмын талбайн урд, зам дагуу 300 ширхэг мод тарих ажлыг зохион байгууллаа/2021.05.08/.
Мод тарих ажилд өөрсдөө болон гэр бүлтэйгээ хамт ирж оролцсон төлөөлөгчид хурлын ажлын албаны хамт олон, усалгааны ажилд туслалцаа үзүүлсэн Онцгой байдлын газар, “Чандмань Увс” ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье.
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал