Аялагчдын тав тухыг хангасан ОТОГЛОХ ЦЭГҮҮДИЙГ жуулчдын хөдөлгөөн ихтэй газруудад нэмж байгуулна.
Отоглох цэг гэдэг нь машины зогсоол, майхан барих, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон , хогийн цэг, гэрэлтүүлэг, сандал, саравч, бүхий цогц орчин юм байна.
Энэ нь Увс аймгийг зорин ирсэн аялагч, жуулчдын хувьд тав тухтай, цэвэр орчинд амарч зугаалаад байгаль орчиндоо ээлтэй аялахад чухал цэг болно.
Байгальд Ээлтэй Аялал! #Ирлээ_Явлаа_Цэвэр