Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа

2021-06-08

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн бэлэн байдлыг шалгах, ирц бүртгэлийн болон санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор туршилтын ажлыг ээлж дараатай зохион байгуулж бэлтгэл ажил хангагдсан бөгөөд Увс аймгийн сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ сонгуулийн санал хураах хэсгүүдээр ажиллаж бэлэн байдалтай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн Увс аймаг дахь санал авах байршлыг та бүхэнд хүргэж байна.
✅ Улаангом сумын 1-р баг:
Ерөнхий боловсролын 5-р сургуулийн биеийн тамирын заал
✅ Улаангом сумын 2-р баг:
Улаангом сумын 2,4,5,11-р багийн төв
✅ Улаангом сумын 3-р баг:
Биеийн тамир спортын газрын заал /хуучнаар бөхийн өргөө/
✅ Улаангом сумын 4-р баг:
Ерөнхий боловсролын 4-р сургуулийн биеийн тамирын заал
✅ Улаангом сумын 5-р баг
Ерөнхий боловсролын 2-р цогцолбор сургуулийн урлаг заал
✅ Улаангом сумын 6-р баг
Ерөнхий боловсролын 3-р сургуулийн урлаг заал
✅ Улаангом сумын 7-р баг
Ерөнхий боловсролын 1-р цогцолбор сургуулийн урлаг заал
✅ Улаангом сумын 8-р баг
Улаангом сумын соёлын төв
✅ Улаангом сумын 9-р баг
Ерөнхий боловсролын 6-р сургуулийн биеийн тамирын заал
✅ Улаангом сумын 10-р баг
"Улаангом политехник коллеж"-ийн биеийн тамирын заал
✅ Улаангом сумын 11-р баг
Биеийн тамир спортын газрын заал /хуучнаар нийгэмлэг/
✅ Улаангом сумын 12-р баг
Улаангом сумын 6,7,9,10-р багийн төв
Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, маск зүүлгэх, хоорондын зай бариулах, санал авах байранд сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгаж хэрэгжүүлсэн тул сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхийг иргэддээ анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%