Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нутгийн удирдлагын эрх зүйн орчин сайжруулах чиглэлд дараах үр дүнд хүрлээ

2021-06-30

       "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд 2017-2021 онд зорьсон үр дүнгийн нэг бол нутгийн удирдлагын эрх зүйн орчныг сайжруулах чиглэл байсан. Энэ хүрээнд 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүргийн харилцааг зохицуулдаг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн батлагдлаа. Ингэснээр төвлөрөл буурч, аймаг, сумд орон нутагтаа асуудлаа бие даан шийдэх эрхтэй болж, хариуцах ажлын чиг үүргүүд тодорхой болж, чиг үүргээ хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эрх нэмэгдсэн. Мөн иргэд орон нутгийнхаа тулгамдаж байгаа асуудлыг ИТХ-аараа заавал хэлэлцүүлэх, ИТХ-ын хуралдаанд оролцох зэрэг боломжууд нэмэгдсэнээр иргэдийн оролцоог хангасан эрх зүйн орчин болсон гэж төлөөлөгчид хэлж байсан. 

"Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн 2017-2021 оны хугацаанд хүрэхээр зорьсон нэгдүгээр үр дүнгийн тухай мэдээллийг доорх бичлэгээс хүлээн авч үзнэ үү. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар бусад ярилцлагыг та khural.mn сайтаас дэлгэрүүлэн унших боломжтой. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%