Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМГИЙН ИТХ-ЫН V ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2021-08-05

Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан /2021.08.05/ Баруун бүсийн хүүхэд, хөгжлийн төвийн их танхимд хуралдлаа. Корона вирусын нөхцөл байдалтай холбогдуулан хуралдааныг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс танхимд 28 Төлөөлөгч, цахимаар 7 Төлөөлөгч нийт 35 Төлөөлөгч оролцож 85,4 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хуралдаанаар аймгийн 2021 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Увс аймгийн газар тариалангийн бүс тогтоох тухай, аймгийн 93 багт нэр өгөх тухай, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлах тухай, Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах байр ажиллуулах журам батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%