Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Увс аймгийн Малчин суманд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ боллоо

2021-08-20

Монгол Улсын олонх аймгийг хамарсан 2001 оны зудын гамшгийг тодорхойлж, шаардлагатай тусламж дэмжлэгийг судлан ажиллах үедээ нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн Монгол болон бусад улсын иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх ёслолыг Увс аймгийн Малчин суманд дахь осол болсон газарт Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр зохион байгууллаа. НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газраас зохион байгуулсан тус үйл ажиллагаанд НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиоз Хаказимана амь үрэгдэгсдийн төлөөлөл Баярмаа агсны гэр бүл, ОБЕГ болон орон нутгийн нутгийн удирдлагууд оролцлоо.
Увс аймгийн Малчин сумын харгайн зуух гэх энэ газарт 2001 оны 1-р сарын 14—ний өдөр Монголчуудад туслахаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн гишүүн асан Ш.Отгонбилэг, Б.Баярмаа нарын НҮБ-ын ажилтнууд, газар дээрээс сурвалжилга бэлтгэн ажиллаж байсан хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг есөн хүн харамсалтайгаар амиа алдсан. Осол болсон газрын яг хажуугийн өндөрлөгт амиа үрэгсдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө босгожээ. Ингэж бусдад туслахаар ажиллаж байхдаа амиа алдсан, гэмтсэн, шархадсан ажилтнуудаа жил бүрийн 8-р сарын 19-нд Нэгдсэн Үндэстний Байгууллага дурсан хүндэтгэж, бусдын төлөө хийсэн үйлийг нь алдаршуулдаг. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлсэн үгэндээ Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг уурын ган зуд, ой хээрийн түймэр, үер усны аюул зэрэг гамшигт үзэгдлийн эрч давтамж нэмэгдэж байгаа бөгөөд аливаа гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах нь нэн чухал болохыг тэмдэглэсэн юм. Мөн Хүмүүнлэгийн үйлс бол эрсдэлд орсон хүмүүсийн төлөө өөрийгөө золин ажилладаг маш хатуужил, зориг, сэтгэл шаардсан ажил гэдгийг онцолсон.
2001 оны зудын гамшиг нь Увсынхан төдийгүй Монгол улсын хувьд сургамж болсон. Энэхүү сургамжаас суралцаж эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зайлшгүй нөхцөлд хохирол багатай даван туулах бэлэн байдлаа хангахад анхааран ажиллаж байна. Түүнчлэн бид зөвхөн тусламж авдаг биш хүмүүнлэгийн ажилд оролцогч, хувь нэмрээ оруулах ёстойг ухамсарлан ажиллаж байна хэмээн Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд тэмдэглэн хэлсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%