Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2021-08-26

НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр "ШИЛЖИН СУУРЬШИГЧДЫН ЭМЗЭГ БАЙДЛЫГ ХЯЗГААРЛАХ НЬ" төсөл орон нутагт хэрэгжиж байна.
Төслийн орон нутаг дахь хэрэгжүүлэгчээр "ЧАДВАРЛАГ АМЬДРАХ УХААН" ТББ шалгаран үйл ажиллагаа зохион байгуулан явуулж байгаа бөгөөд ХНХЯ-ын дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын төслийн зохицуулагч Виктор Лутенко нараар ахлуулсан ажлын хэсэг төслийн хэрэгжилтэд мониторинг хийхээр Увс аймагт ажиллаж байна.
Өнөөдөр /2021.08.26/ аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан, харилцан санал солилцлоо.
Увс аймаг нь 2010-2016 оны Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр шилжилт хөдөлгөөн өндөртэй аймгуудын тоонд ордог байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%