Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ" УРИАТАЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2021-08-30

Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2021" аяны хүрээнд Увс аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хамтран холбогдох мэргэжлийн байгууллагуудыг хамруулан хот хооронд хүн ба ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг ачаа тээврийн компани, том оврын автомашин, автобусны жолооч нартай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтад Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Ц.Батболд Увс аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад У.Батжаргал, , Увс аймгийн Авто тээврийн төвийн дарга У.Золбоо, “Увс АЗЗА” ТӨХК, МХГ, БОАЖГ-ын төлөөллүүд оролцож уулзалт хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Дээрх арга хэмжээ нь зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнд оролцож байгаа ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч нарт зам тээврийн осол, хэргийн шалтгаан, хор уршгийг ойлгон таниулах түүний улмаас замын хөдөлгөөнд оролцогч нар болон нийгэмд учруулж буй хор хохирлыг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, хөдөлгөөнд оролцох зөв дадал, хандлагыг бий болгоход оршиж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр жолооч нар эрсдэл өндөртэй, осол аваар гардаг замын хэсгүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ хийж өгөхийг хүсэж байв. Мөн тэд ийм уулзалтад зохион байгуулж байгааг сайшааж, цаашид тогтмол санал бодлоо солилцож байхаар тохирлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%