Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ” НЬ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-09-09

Увс аймгийн ИТХ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь Хөтөлбөрийн газартай байгуулсан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг дэмжих чиглэлээр ажил гүйцэтгэх FY21/s23” гэрээний хүрээнд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын уялдаа холбоог сайжруулах” нь сургалт, зөвлөгөөнийг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, аймгийн Цагдаагийн газрын Экологийн цагдаа, аймгийн мэргэжлийн хяналтын газар, аймгийн Гаалийн газар, Хилийн цэргийн 0245-р анги, аймгийн Прокурорын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалтын захиргаа болон сумдын ИТХ-ийн дарга, Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, сумдын хэсгийн төлөөлөгчид хамрагдлаа.
Тус зөвлөгөөний зорилго нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчлах, орон нутгийн түвшинд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон бусад холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%