Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС V ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2021-09-29

Сумын ИТХ-ын ээлжит бус V хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 15:00 - 21:00 цагийн хооронд 66,6%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. 

  1. Сумын 2021 оны төсөвт тодотгол хийх тухай
  2. ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
  3. Цаг үеийн холбогдолтой бусад асуудал 

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 283,237.7 мянган төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс аймаг, сумын орон нутгийн хөгжлийн санд нэмж олгох санхүүжилтыг 90,056.1 мянган төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлэгийн санхүүжилтыг 1,835,325.4 мянган төгрөгөөр тус тус баталсан бөгөөд: 

  • ЕБС-ийн 2021 оны төсөвт 90,028 мянган төгрөгийг нэмж
  • СӨБ-ийн 2021 оны төсөвт 79,493 сая төгрөгийг хасах
  • Сумын 2021 оны давсан орлого, дансны үлдэгдэл 34,9 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд хуваарилахаар 
  • ОНХС-ийн хөрөнгийг 4,7 сая төгрөгийг нэмж тус тус батлав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4279
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
251 / 6%