Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын төлөөлөгчид, БИНХ-ын дарга нар чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

2021-10-25

Сумын ИТХ-ын төлөөлөгчийн манлайлах, чадварыг дээшлүүлэх,  нэгжийн шинэчилсэн хуулийн дагуу чиг үүрэг, зорилгыг мэдүүлж, үйл ажлаа чанартай өгөөжтэй болгох, иргэд сонгогчдын эрх ашгийг оновчтой илэрхийлэх, хурлын хорооны ажилд оролцох, оролцоог сайжруулах чадавхжуулах сургалтад Баянзүрх сумын  ИТХ-ын төлөөлөгчид, БИНХ-ын дарга нар хамрагдаж байна.

Сургалтаар :

  1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн хуулийн үндсэн агуулга
  2. Төрийн байгууламжийн нэгдмэл байх зарчим
  3. Төлөөлөгчийн манлайлах чадвар
  4. Байгаль орчноо хамгаалах, бэлчээрийн менежментийн асуудал
  5. Төлөөлөгчийн ёс зүйн асуудал гэх мэт сэдвийн дагуу мэдлэг олгох юм.

Сумын ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Нутгийн зөвлөл, бусад албан тушаалтантай уулзалт зохион байгуулж, сум орон нутагт тулгарсан асуудлыг хэлэлцэх, тусламж дэмжлэг хүсэх чиглэлээр ажиллаж байна. 

 

ИТХ-ын Ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4279
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
251 / 6%