Хуралд Хурлын дарга Л.Отгонцагаан Тэргүүлэгч М.Адуучин, Б.Түмэндэлгэр, Б.Батмөнх, Б.Амартүвшин, Д.Байгалмаа, Ч.Соёлмаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга П.Оюунтунгалаг оролцлоо. Хуралдаан Тэргүүлэгчдийн 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж батлах, дэмжих шийдвэр гаргалаа.
1. Сумын ИТХ-ын Ээлжит Хоёрдугаар хуралдааны тов зарлан тогтоох тухай.
2. Сумын ИТХ-ын Хороодын чиг үүрэг бүрэлдэхүүнийг дэмжих тухай.
3. Сумын ИТХ-ын Хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих тухай
4. Төрийн дээд одон медальд шагнуулахаар Засаг даргын өргөн барьсан иргэдийн материалтай танилцаж дэмжих тогтоол гаргах тухай.