Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Фото мэдээ


нийт 38

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА “ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-08
ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА “ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2024.11.08/ Тус сургалтыг -Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль - Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга - Газрын тухай хууль, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө - Төсвийн тухай хууль - Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам - Баримт бичиг боловсруулах тухай - Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зэрэг сэдвийн хүрээнд хийж Төлөөлөгчдөд Хууль, Эрхзүйн мэдээлэл хүргэлээ.

ХҮРЭЛХҮҮГИЙН БАТСҮРЭН СУМЫН ИТХ-ЫН ДАРГААР ХҮРЭЛХҮҮГИЙН БАТСҮРЭН СОНГОГДЛОО

2024-10-28
Сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд АН-аас 23 төлөөлөгч, МАН-аас 6 төлөөлөгч нийт 29 төлөөлөгч сонгогдсон.

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-10-28
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан өнөөдөр (2024.10.28) Жаргалант сумын ЗДТГ-ын Хуралдааны танхимд 09.40 минутад эхэлж, хуралдаанд ирвэл зохих 29 Төлөөлөгчөөс 28 Төлөөлөгч хүрэлцэн ирж 96.5 хувийн ирцтэй хуралдаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад М.Адуучин нээж, хуралдааныг удирдаж байна. Анхдугаар хуралдаанаар: Сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл, Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааны дэг батлах тухай, Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай, Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, Сумын ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай, Сумын ИТХ-ын Хороодыг байгуулах тухай зэрэг 7 асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор "Сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл"-ийг Жаргалант сумын Сонгуулийн хорооны дарга О.Сэрчмаа танилцуулаа.

ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

2024-02-26
Өнөөдөр Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XIII хуралдаан Жаргалант сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд /67%-ийн ирцтэй/ болж өндөрлөлөө. Хуралдаанаар: 1.Сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах тухай 2.Нийтийн сонсгол явуулах эсэх асуудлыг шийдвэрлэх тухай 3.Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 4.Амьжиргааг дэмжих зөвлөл байгуулсан тогтоолыг хүчингүй болгох тухай 5."Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл"-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ӨНӨӨДӨР ХУРАЛДЛАА.

2024-01-08
Зөвлөлийн хуралдаанаар: - Орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн ажлын хөрөнгө бүртгэх тухай асуудлыг хэлэлцэж зөвлөмж, үүрэг чиглэл өгөв.

"ХОВД- 2023" НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАНДАЖ АВАРГУУД ТОДОРЛОО

2023-05-30
"ХОВД- 2023" НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор зохион байгуулагдсан "Ховд-2023" Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Ховд Хотноо 2023.05.19-30 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

ТУВАГИЙН БНУ-ЫН ДЭЭД ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БОЛОН АЛТАЙН БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ИХ ХУРЛЫН АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХОВД АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА

2023-05-20
ТУВАГИЙН БНУ-ЫН ДЭЭД ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БОЛОН АЛТАЙН БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ИХ ХУРЛЫН АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХОВД АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА ОХУ-ын Тувагийн БНУ-ын дээд хурлын төлөөлөгчид, Алтайн БНУ-ын Их хурлын төлөөлөгчид 2023 оны 05 дугаар сарын 19- 21-ний өдрүүдэд Ховд аймагт айлчилж байна. Энэ айлчлалын үеэр Жаргалант сумын ИТХ, ЗДТГ Тувагийн БНУ-ын дээд хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцож, хүндэтгэл үзүүллээ.

Авилгалтай тэмцэх газраас Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч нарт зориулсан Авлигын эсрэг сургалтан

2021-03-29
Авилгалтай тэмцэх газраас Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч нарт зориулсан Авлигын эсрэг сургалтан

Нийгмийн бодлогын хороо амжилттай хуралдлаа

2021-02-05
Өнөөдөр буюу 02 сарын 05-ны өглөөний 10:00 цагаас эхлэн Нийгмийн бодлогын хороо амжилттай хуралдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4289
2953 / 69%
840 / 20%
244 / 6%
252 / 6%