Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Орон нутгийн хөгжлийн сангийн санал хураалтыг эрэмбэлэх ИНХ боллоо.

2023-06-26

ЖАРГАЛАНТ СУМЫН БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЭНЭ САРЫН 14-26-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн талаарх иргэдийн саналыг өнгөрсөн 4-р сарын 26-ны өдрөөс 6-р сарын 1-ний өдрийг хүртэл цахимаар болон цаасан хэлбэрээр авсан.
Санал асуулгад иргэдийн өгсөн саналыг эрэмблэх, хуваарилах зорилгоор багуудын Иргэдийн нийтийн хурлыг энэ сарын 14-26-ний хооронд зохион байгууллаа.
Иргэд та бүхнийг өөрийн амьдрах орчин, нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн асуудлаа сайжруулахын тулд багийн иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцож, санал бодлоо илэрхийлж, багийн Засаг дарга, нийгмийн ажилтантайгаа хамтран ажиллаж байхыг уриалж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4292
2955 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%