Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Номгон сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдааныг 2021.12.08-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэлээ

2021-11-23

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2021.11.23-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдааныг 2021.12.08 нд хуралдуулж сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, сумын 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, 2022 оны төсөв, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Малын тоо толгойн 2021 оны татварыг чөлөөлөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн өнөөдрийн хуралдаанаар Хурлын дэргэдэх ХАА, уул уурхай, байгаль орчны хорооноос ОНХС аас хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, Малжуулах хөтөлбөр, Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр ногдуулалт, Номгон суманд ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшдэг компаниудын үйл ажиллагаа зэрэгт хяналт хийсэн дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%