Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2021 оныг “Хүүхэд хамгаалах жил” болгон зарласан.
Тус зорилтот жилийн хүрээнд Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтарсан багийн ахлагч буюу багийн Засаг дарга нарт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн хүрээнд сургалтыг зохион байгуулж, 13 баг тус бүрд үйл ажиллагааны зардалд 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн дэмжлэг үзүүллээ.