Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГХУСАЗЗ


нийт 17

"Зүрх сэтгэлийн боловсрол" сургалт зохион байгуулав

2024-11-25
Арвайхээр сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Арвайхээр сумын ЗДТГ-ын албан хаагчид, Арвайхээр Тохижилт Үйлчилгээ Арвайхээр Цэцэрлэгжилт Арвайхээр хотын нийтийн тээвэр гэрэлтүүлэг ОНӨААТҮГ-уудын ажилчдад "Зүрх сэтгэлийн боловсрол" сургалтыг тус тус зохион байгуулж байна. Лектор, сургагч багш Д.Шинэбаяр

Болгоомж хэзээд илүүдэхгүй

2024-06-05
Зуны дэлгэр цаг болж амралт, аялал, зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэг хүргэж байна.

ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ АЯНЫ ХҮРЭЭНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-27
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Соёл, урлагын газартай хамтран "Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй" аяны хүрээнд "Нэг ном эрхэм үйлс" уриан дор Хүүхдийн номын өргөөнд сурагчдыг тус аянд нэгдүүлэн, АХА тэмцээнийг зохион байгуулав. Уг арга хэмжээг уялдуулан зохион байгуулснаар сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ном унших үйлсэд нэгдүүлэх, оюуны мэдлэгийг тэлэх өндөр ач холбогдолтой юм. "Хамгийн хүчирхэг хүүхэд л бусдын төлөө зогсдог" . Өвөрхангай аймгийн цагдаагийн газар Арвайхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өвөрхангай аймгийн Соёл , Урлагийн газар Аймгийн төв номын сан

ГЭМТ ХЭРЭГ БА ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024-03-21
Өсвөр насны хүүхдүүдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх "ЗӨВ ТУСГАЛ" 1 сарын аяныг Өвөрхангай аймгийн Политехник коллежтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Политехник коллежийн 1, 2 дугаар курсын суралцагчдад Гэмт хэрэг ба зөрчил гэж юу вэ? түүний тухай ойлголт сэдэвт сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж ажиллалаа. Тус сургалтыг 2024.03.20-21 өдрүүдэд зохион байгуулж нийт 500-аад хүүхэд хамрагдлаа.

Гэр бүл бол хүний ​​сайн үйлсэд суралцах ёстой анхдагч орчин юм

2024-01-06
Амралтын өдрөө гэр бүлээрээ ая тухтай сайхан өнгөрүүлж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулалгүй гэр бүлээрээ сайхан амраарай.

10 ДУГААР БАГИЙН ХАМТАРСАН БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАВ

2023-12-22
10 дугаар багийн Хамтарсан багтай хамтран Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн гадна талбайд 4 метр урттай дугуйн зогсоол, 2 метр урттай 4 ширхэг хүлээлгийн сандал хийж хүлээлгэн өглөө.

ТА УНАЖ БЭРТЭХЭЭС СЭРГИЙЛЭЭРЭЙ

2023-11-07
Хальтиргаа гулгаатай үед та өөрийн аюулгүй байдлаа хангаж унаж бэртэхээс сэргийлээрэй

ТА ТАТГАЛЗ АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

2023-10-23
Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 1,9,12 дугаар багийн автобусны буудлуудад зурагт стикер байрлуулж ажиллалаа.

ПОЛИТЕКНИКИЙН КОЛЛЕЖИЙН ДОТУУР БАЙРНЫ СУРАЛЦАГЧДАД СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ АЖИЛЛАЛАА.

2023-10-19
Арвайхээр сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн бус байгууллагатай хамтран "Хүүхэд хамгаалал", "Нууцалъя", "Та татгалз", "Анзаар" арга хэмжээнүүдийн хүрээнд политехникийн коллежийн дотуур байрны сурагчдад "Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт", "Цахим гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх нь", "Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх нь", Архины хор хөнөөл", "Гэр бүл төлөвлөлт", "Авилгын талаарх ойлголт" сэдвүүдээр сургалт зохион байгуулж, мэдээлэл хийн ажиллалаа.

Иргэн таны Эрх зүйн мэдлэгт

2023-10-17
“QR code” бүхий постер бэлтгэж Арвайхээр сумын 13 багийн тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдэд байршуулж ажиллалаа

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023-04-18
Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран "Авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлье" сургалтыг танхимаар 6 сургууль, 14 цэцэрлэгийн 50 албан хаагч мөн цахимаар 30 цэцэрлэг, 26 сургуулийн 81 албан хаагчид буюу нийт 131 хүнд сургалтыг зохион байгуулав.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ

2023-03-10
Иргэн та цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэгт өөрөө болон хүүхдээ өртөхөөс урьдчилан сэргийлээрэй.

ХҮҮХЭДДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА БҮҮ СУЛРУУЛААРАЙ

2023-01-27
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хичээл сургууль амарч байгаатай холбоотой хүүхэддээ тавих хараа хяналтаа бүү сулруулаарай.

Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 13 багийн хамтарсан багийн ахлагч нарт санхүүгийн дэмжлэг үзүүллээ.

2021-12-01
Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2021 оныг “Хүүхэд хамгаалах жил” болгон зарласан. Тус зорилтот жилийн хүрээнд Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтарсан багийн ахлагч буюу багийн Засаг дарга нарт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн хүрээнд сургалтыг зохион байгуулж, 13 баг тус бүрд үйл ажиллагааны зардалд 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

БИД ХАМТДАА ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДНА

2021-11-08
“Олон нийт- Цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан “Иргэн-олон нийтийн зөвлөл”-ийн гишүүдэд ажил үүргээ гүйцэтгэхэд зориулж малгай, хантааз, гар чийдэн хүлээлгэн өгч, гишүүдийг үнэмлэхжүүллээ.

Цахим сургалт зохион байгууллаа

2021-05-10
Цахим сургалт зохион байгуулаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4723
3347 / 71%
867 / 18%
248 / 5%
261 / 6%