Өсвөр насны хүүхдүүдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх "ЗӨВ ТУСГАЛ" 1 сарын аяныг Өвөрхангай аймгийн Политехник коллежтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Политехник коллежийн 1, 2 дугаар курсын суралцагчдад Гэмт хэрэг ба зөрчил гэж юу вэ? түүний тухай ойлголт сэдэвт сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж ажиллалаа. Тус сургалтыг 2024.03.20-21 өдрүүдэд зохион байгуулж нийт 500-аад хүүхэд хамрагдлаа.