Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2021-12-11

          Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, Нийслэлийн ИТХ-ын хуралтай хамтран нийслэлийн Баянзүрх, Багануур, Багахангай, Баянгол, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөгчдийн сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

             Улсын Их Хурлаас шинээр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан уг хуулийг тайлбарлан таниулах, хуулийг даган гарах дүрэм, журмын төслийн явцыг танилцуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нараар хэлэлцүүлж тэдний санал, бодлыг тусгах нь энэхүү сургалтын зорилго юм. Сургалтыг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Төслийн захирал У.Бямбасүрэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба  оролцлоо.  

          Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай шинэчлэгдсэн хуулийн танилцуулагыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг дагаж гарах дүрэм журмуудын явцын тухай Засгийн газрын референт Б.Нарангуа, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн танилцуулгыг Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн 2022 оны төсөв, хөтөлбөр арга хэмжээний тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Хуулиудын шинэчлэлийн хүрээнд Нийслэл, дүүргийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд анхаарах асуудлаар НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Ц.Долоонжин, Захиргааны хуулийн хүрээнд гадагшаа чиглэсэн хэм хэмжээний акт батлахад анхаарах асуудалаар Удирдлагын академийн эрх зүйн тэнхэмийн эрхлэгч, дэд профессор А.Алтанзул нар танилцуулж хэлэлцүүлэн оролцогчдоос санал хүсэлтийг хүлээн авлаа. 

             Уг сургалт хэлэлцүүлэгт Нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид 260  төлөөлөгч оролцжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%