Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын ээлжит хуралдааны тойм мэдээ

2021-12-17

          Сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 85.7%-ын ирцтэйгээр хуралдаж 4-н асуудал хэлэлцэж, 6-н тогтоол баталж, шийдвэр гаргалаа. 

  1. Сумын төсвөөс 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 1,061,277.5  мянган төгрөгөөр;
  2. Сумын төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт (барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж)-ын зардлын хэмжээг 175,955.8  мянган төгрөгөөр;
  3. Сумын ОНХС төсвийн урьд оны хэрэгжээгүй ажлын үлдэгдэл  42,978.4 мянган төгрөг;
  4. Сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 18,820.4 мянган төгрөгөөр;
  5. Сумын татварын болон татварын бус орлого 326,802.4  мянган төгрөг;
  6. Сумын төсөвт Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 651,519.3  мянган төгрөгөөр 

тус тус баталлаа. 

  • Сумын Засаг даргын 2022 онд хэрэгжүүлэх Хөгжлийн бодлогын төлөвлөгөөг 6н бүлэг 166 зүйлтэйгээр , 2021 оны хөгжлийн бодлогын төлөвлөгөөг 78% С үнэлгээгээр
  • Баянзүрх суманд 2022 онд бэлтгэх хэрэглээний модны дээд хэмжээг 1245 м.куб, Түлээний модны дээд хэмжээг 8262 м.куб байхаар - Ойн мэргэжлийн байгууллагууд нийт бэлтгэх хэрэглээний модны 60% -ийг дотоодын хэрэгцээг хангахад, 40%-ийг гадагш гаргах 
  • 2022 онд Цагаанбуланд амралт, аялал жуулчлалын газар олгохгүй байхаар
  • 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг 68% D үнэлгээ тус тус өгч шийдвэр гаргалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4279
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
251 / 6%