Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна.

2022-01-13

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу нийтээр тэмдэглэдэг уламжлалтай. 
Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдсон 430 АИХ-н депутат 76 хоног хуралдаж Шинэ үндсэн хуулийг 1992 оны 01 дүгээр сарын 13 нд баталсан байдаг. 
Манай сумаас 1986 -1990 онуудад  АИХ-н депутатаар сонгогдон ажиллаж байсан Эрдэнэ III багийн иргэн Моломжамцын Цэсэндолгорт Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. 
 

Туурга тусгаар Монгол улсын иргэн бүр тэгш эрхтэй байж, Их түүхтэй Монгол улс минь цэцэглэн хөгжиж, Үндсэн хуульт эрх зүйт төр минь түвшин, түмэн олон маань амгалан байх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4483
3116 / 70%
864 / 19%
246 / 5%
257 / 6%