Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Фото мэдээ


нийт 43

ЭРДЭНЭ 3-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2025-01-09
Эрдэнэ 3-р багийн Иргэдийн Нийтийн хурал 189 өрхөөс 118 өрхөөс төлөөлөл оролцон хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдав. 1. Тооллогын комисс байгуулах тухай Тооллогын комисст төрийн албан хаагч 2, иргэний төлөөлөл 3 гээд нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. 2. Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга сонгох тухай Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга 3-н иргэн нэр дэвшсэнээс Бямбарагчаагийн Отгонтүвшин нийт 159саналаас 97 хүний саналаар буюу 61%-н саналаар сонгогдов. 3. Багийн Засаг даргын үйл ажиллагааны тайлан сонсох Багийн Засаг дарга Э.Болорцэцэг танилцуулав. 4.Сумын Засаг дарга Г.Бямбадорж үг хэлэн 2025 хийгдсэн төсвийн хөрөнгө оруулалт болон онцлог хийгдэх ажлуудыг танилцуулав. 5. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгох,уламжлах тухай Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн нууцаар санал хураалт явуулан 180хүн санал хураалтанд оролцсоноор олонхи буюу 50%-иас дээш санал авсан нэр дэвшигч байгаагүй тул хамгийн өндөр санал авсан 2 нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулан 181 саналын хуудаснаас Б.Цолмонбаатар 97 хүний санал буюу 54%-ийн санал авч багийн Засаг даргаар томилуулахаах уламжлахаар болов.

Улаан-Ухаа 2-р багийн Иргэдийн НИЙТИЙН ХУРЛЫН ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2025-01-08
Улаан-Ухаа 2-р багийн Иргэдийн Нийтийн хурал 210 өрхөөс 118 оролцон хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдав. 1. Тооллогын комисс байгуулах тухай Тооллогын комисст төрийн албан хаагч 2, иргэний төлөөлөл 3 гээд нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. 2. Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга сонгох тухай Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга 3-н иргэн нэр дэвшсэнээс Баатарсүрэнгийн Мөнхбаяр нийт 182 саналаас 83 хүний саналаар буюу 44.6%-н саналаар сонгогдов. 3. Багийн Засаг даргын үйл ажиллагааны тайлан сонсох Багийн Засаг дарга А.Найдандорж танилцуулав. 4.Сумын Засаг дарга Г.Бямбадорж үг хэлэн 2025 хийгдсэн төсвийн хөрөнгө оруулалт болон онцлог хийгдэх ажлуудыг танилцуулав. 5. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгох,уламжлах тухай Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн нууцаар санал хураалт явуулан 193 хүн санал хураалтанд оролцсоноор 2 саналын хуудас хүчингүйд тооцогдон 191 саналын хуудаснаас П.Мөнх-Эрдэнэ 110 хүний санал буюу 57%-ийн санал авч багийн Засаг даргаар сонгогдлоо. 6. Фийлд сафлай ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу ИТХ болон Засаг дарга захиргааны хэргийн анхан шүүхэд хариуцагчаар татагдсантай холбоотойгоор тухайн компанийг үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн, газар өгөхөөс татгалзах тухай Улаан-Ухаа 2-р багийн иргэн З.Оюунчимгийн уриалгад нэгдэн танхимд цугласан иргэд гарын үсэг зурлаа.

Жаргалант 1-р Багийн Иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаан хуралдав.

2025-01-07
Жаргалант багийн Иргэдийн Нийтийн хурал 188 өрхөөс 114 өрх оролцон хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдав. 1. Тооллогын комисс байгуулах тухай Тооллогын комисст төрийн албан хаагч 2, иргэний төлөөлөл 3 гээд нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. 2. Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга сонгох тухай Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга 5-н иргэн нэр дэвшсэнээс Батмөнхийн Жавзан 48 хүний саналаар сонгогдов. 3. Багийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны тайлан сонсох Багийн Засаг дарга Т.Цэрэнханд танилцуулав. 4.Сумын Засаг дарга Г.Бямбадорж үг хэлэн 2025 хийгдсэн төсвийн хөрөнгө оруулалт болон онцлог хийгдэх ажлуудыг танилцуулав. 5. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгох,уламжлах тухай Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн нууцаар санал хураалт явуулан 171 хүн санал хураалтанд оролцсоноор 1 саналын хуудас хүчингүйд тооцогдон 170 саналын хуудаснаас Т.Цэрэнханд 92 хүний санал буюу 54.10%-ийн санал авч багийн Засаг даргаар улиран 12 дань жилдээ ажиллахаар иргэдийн итгэлийг хүлээн сонгогдлоо.

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”

2024-11-26
Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жил, шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой, “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЦОЛГҮЙ ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН

"СУМЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ 2024 ОНЫ АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2024-11-24
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их хурлын Даргын ивээл дор зохион байгуулсан шатар сонирхогчдын "СУМЫН АВАРГА" шалгаруулах 2024 оны анхан шатны тэмцээн 2024.11.24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2024-10-28
Сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн “Хуралдааны тов тогтоох тухай” дугаар 19 тогтоолоор Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр соёлын төвд хуралдав.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ

2024-03-22
Өсвөр насны хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж сурталчилан таниулах, энэ төрлийн мэдээ мэдээллээр хангах, харилцан ярилцах замаар хууль тогтоомжийг танин мэдүүлэх зорилгын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн нийт 67 хүүхдийг хамруулан зохион байгуулав.

Багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдав.

2023-09-20
Жаргалант 1-р баг, Эрдэнэ 3-р багийн Иргэдийн нийтийн Хурал 2023.09.20-2023.09.21-ний өдрүүдэд хуралдав.

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2023-01-13
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын төрийн албан хаагчид 2023 оны 01 сарын 13-ны өдөр үндэсний монгол хувцасаа өмсөж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Дөрвөн бэрх” тэмцээнийг санаачлан соёлын төвтэй хамтран баг, төсөвт байгууллагууд, төрийн бус байгууллагуудын дунд тус тэмцээнийг зохион байгуулж ажиллалаа. Тус тэмцээний удирдамжинд тусгагдсан багуудын гүйцэтгэх даалгаваруудад монголын өв уламжлал, зан заншлыг сурталчлах, Үндсэн хуулийг сурталчлах, үзэл санаа, ач холбогдлыг нийтэд таниулах зорилготойгоор дараах даалгаваруудыг гүйцэтгүүлэхээр тусгасан болно. Хонины өрөгт буувал – Үндсэн хуулиас бэлтгэсэн асуултанд хариулах Тэмээний өрөгт буувал – Үндэсний монгол бичгээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөнөөс тоочин бичих Морины өрөгт буувал – Монголын нууц товчооны талаар бэлтгэсэн асуултанд хариулах Үхрийн өрөгт буувал – Шагайн наадгай тоглох Ямааны өрөгт буувал – Түргэн хэллэг хэлэх зэрэг даалгаваруудыг гүйцэтгэж ажиллав. Мөн тэмцээний оролцогчид, үзэгч дундаас монгол үндэсний өв соёл, уламжлалыг харуулж хувцасласан эрэгтэй болон эмэгтэйг шалгаруулж шагнав. Тус тэмцээнд төсвийн 4 байгууллага, (Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Жаргалан цэцэрлэг) ахмадын холбоо оролцож 5 багийн дунд тэмцээн өрнөсөн бөгөөд тэргүүн байранд ахмадын хороо шалгарч өргөмжлөл 100 000 төгрөгөөр шагнагдсан ба дэд байранд Жаргалант цэцэрлэгийн хамт олон шалгарч өргөмжлөл 50 000 төгрөгөөр шагнуулсан байна. Тэмцээний оролцогчид, үзэгч дундаас монгол үндэсний өв соёл, уламжлалыг харуулж хувцасласан эрэгтэйгээр сумын татварын байцаагч Т.Сандагдорж шалгарч 20000 төгрөгөөр шагнуулсан ба эмэгтэйгээс Жаргалан цэцэрлэгийн хамт олон багаараа шалгарч шагнуулсан байна.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна.

2022-01-13
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууьд заасны дагуу нийтээр тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдсон 430 АИХ-н депутат 76 хоног хуралдаж Шинэ үндсэн хуулийг 1992 оны 01 дүгээр сарын 13 нд баталсан байдаг. Манай сумаас 1986 -1990 онуудад АИХ-н депутатаар сонгогдон ажиллаж байсан Эрдэнэ III багийн иргэн Моломжамцын Цэсэндолгорт Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Туурга тусгаар Монгол улсын иргэн бүр тэгш эрхтэй байж, Их түүхтэй Монгол улс минь цэцэглэн хөгжиж, Үндсэн хуульт эрх зүйт төр минь түвшин, түмэн олон маань амгалан байх болтугай.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа.

2021-10-01
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж 3 тогтоол шийдвэрийг батлан гаргалаа. 1.2021 оны хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны тайлан 2.Сумын 2021 оны төсвийн 3 дугаар улирлын гүйцэтгэл, сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоол /төсөв батлах тухай/-ын хэрэгжилтийн явц 3. Мал аж ахуй, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл танилцуулга 4. Бусад асуудал 4.1 ИТХ-ын хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай тогтоолын төсөл. 4.2 Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 4.3 Хөрөнгө шийдвэрлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ. ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Улаан-Ухаа II дугаар багийн иргэдийн нийтийн хурал хуралдлаа.

2021-09-16
Улаан-Ухаа II багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдаан 2021 оны 09 сарын 16-ны өдөр сумын "Соёлын төв"-д хуралдлаа. Хуралдаанд багийн нийт 95 иргэн оролцсон бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тооллогын комисс байгуулах тухай тогтоолын төсөл Багийн Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгож батлах тухай Багийн Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай

Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдаан хуралдав.

2021-09-15
Багийн ИНХ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. Тооллогын комисс байгуулах тухай тогтоолын төсөл 2. Багийн Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгож батлах тухай 3. Багийн Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай 4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4479
3114 / 70%
862 / 19%
246 / 5%
257 / 6%