Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ

2024-03-22

Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуулийн сургалтыг Засаг даргын Тамгын газрын Хууль эрхзүйн мэргэжилтэн Б.Түвшинжаргал, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Сургуулийн хүүхдийн холбогдож болзошгүй гэмт хэрэг ба зөрчил сэдвээр сумын цагдаа Ц.Баярбат, байгаль орчноо хамгаалахад-бидний оролцоо сэдвээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтэн Б.Уртнасан нар сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулав.

Сургалт нөлөөллийн ажлын хүрээнд заагдсан хичээлүүдийг бататгах, сургалтын үйл ажиллагааг сонирхолтой болгох зорилгын хүрээнд хүүхдүүдийн дунд чөлөөт ярилцлагын цаг гарган санал хүсэлтийг сонсож нээлттэй ярилцах хүрээнд “Хүслийн мод” нөлөөллийн ажлыг ИТХ-ын нарийн бичиг Б.Туяасайхан зохион байгуулав.

Сургалтаар заагдсан хичээлээс асуулт бэлтгэж, мөн хөгжөөнт асуултуудыг багтаан сурагчдын дунд  “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулав. Нийт 55 хүүхэд оролцож мэдлэг, авхаалж самбаагаараа өрсөлдөн 1-р байранд 9а ангийн сурагч Г.Алтаншагай, 2-р байранд 9а  ангийн сурагт Б.Билгүүнтулга нар шалгарч дурсамж, дурсгалын зүйл хадгалуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%