“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Шатар сонирхогчдын улсын аварга” шалгаруулах уламжлалт тэмцээнд сум орон нутгаа төлөөлөн оролцох тамирчдыг шалгаруулах зорилго бүхий сумын аварга шалгаруулах “Шатрын тэмцээн”-ийг 2023 оны 12 сарын 01-ны өдөр зохион байгуулж ажиллалаа.
Тус тэмцээнд нийт шатар сонирхогч 8 иргэн оролцсон бөгөөд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас эхний 3 байрыг шалгаруулж талархал мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.
Шатрын тэмцээнд дараах иргэд шагналт байранд шалгарсан болно.
I дүгээр байранд Эрдэнэ III багийн иргэн Б.Отгонтүвшин
II дугаар байранд Ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлагийн багш Э.Батболд
III дугаар байранд сумын Засаг даргын Тамгын газрын операторч Д.Бямбацэнд нар шалгарч талархал мөнгөн шагналаар шагнагдав.