Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2022-01-27

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан Бар жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12-р сарын 27-ны өдрийн 133-р зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан аймгийн Төв номын сангийн дарга Б.Батхүү-д аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
Б.Батхүү нь Увс аймгийн Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт 18-н жил бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Мөн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь төлөөлөгчөөр 11 дэх жилдээ ажиллаж орон нутгийн мэдээ, мэдээллийг үндэсний хэмжээнд хүргэн ажиллахын зэрэгцээ “Увсын өнгө” сонин, https://uvsiinungu.mn/ цахим хуудсаар дамжуулан олон нийтийн мэдэх эрхийг ханган ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5885
4417 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%