Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн танхимаар хичээллэх болсонтой холбогдуулан коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тархалтыг бууруулах, түргэн тархалттай омикрон хувилбарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтныг 100 хувь шинжилгээнд хамруулах, шинжилгээ авахад шаардлагатай 1456 ширхэг түргэвчилсэн оношлуурыг сумын нөөцөөс олгохоор шийдвэрлэлээ.
Мөн ариутгал, халдваргүйтгэлийг хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад, тандалтын багийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг сумын Онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо.