Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мэдээ мэдээлэл


нийт 16

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан хуралдлаа.

2023-08-01
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаан 83,9 %-ийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Хурлын зөвлөл хуралдлаа

2022-09-20
2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр сумын ИТХ-ын зөвлөл хуралдаж 8 дахь удаагийн сонгуулийн 10 дугаар хуралдааны товыг баталлаа.

Хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2022-09-10
Аймаг сумын ИТХ-аас хэлмэгдэгсдийн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд өнөөдөр Хэрлэн сумын ИТХ-дарга Н.Батмөнх, Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-Очир нар хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд ач зээ нарт хүндэтгэл үзүүллээ. Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулж 108 зул өргөж, Оройн ерөөл, Алтан ганжуур данжуур номыг хурж, хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан суваргад мандал өргөлөө.

"Алдар гавьяаны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

2022-09-02
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Чойбалсан хот "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан өдрийг ийнхүү жил бүр "Алдар гавьяаны өдөр " болгон тэмдэглэсээр байна. Чойбалсан хот үүсэн байгуулагдсаны 84 жилийн ой тохиож байгаа ба "Алдар гавьяаны өдөр”-өөр Монгол Улсын хошой баатар, Маршил Х. Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Батмөнх, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, багийн Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцлоо.

Хамтран ажиллах санал солилцлоо.

2022-03-24
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сумын 11 багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан, Хэсгийн байцаагч нартай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны ажлын төлөвлөгөөг танилцуулж хамтран ажиллах санал солилцлоо.

Төлөөлөгчид сургалтад хамрагдлаа

2022-02-16
Сургалт зохион байгуулагдав

Сургалтын хөтөлбөр

2022-02-15
2022 оны 2-р сарын 15-ны өдөр Сумын ИТХ-ын Төлөөлөгч нарт сургалт зохион байгуулагдана.

Төлөөлөгчид сургалтад хамрагдлаа

2022-02-15
Шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар...

Сумын шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2021-11-20
Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан шатар сонирхогчдын “Сумын аварга” шалгаруулах тэмцээнийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын ажлын албаны байранд халдвар хамгаалалтыг сахиулан зохион байгуулан явууллаа.

Төлөөлөгчдөд мэдээлэл өглөө

2021-11-18
Хэрлэн сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагт ТӨСВИЙН ХУУЛИЙН талаар мэдээлэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5034
3628 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%