2024 оны орон нутгийн Сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдсон Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Тамиржаргал болон тухайн тойргоос сонгогдсон Төлөөлөгч нар 2024.11.18-22-ны өдрүүдэд 11 багийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай асуудал, 2025 оны төсөв, сумын Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт оруулах санал, бүтээн байгуулалтын ажлын талаар санал сонсож ажиллаа.