Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Увс аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд Зүүнговь сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон гал тогооны барилгын иж бүрэн засварын ажил хийгдэнэ

2022-03-10

        3 дугаар сарын 10-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2021 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Увс аймгийн Зүүнговь сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон гал тогооны барилгын засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Увс аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хүрэлцэн ирэв.

  Засаг дарга Ч.Чимэд, “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудын боловсролын салбарыг сайжруулах зэрэг Увс аймагт олон салбарт төрөл бүрийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Увс аймагт хэрэгжих 29 дахь төсөл бөгөөд аймгийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлж буй Японы ард түмэнд туйлын их талархаж байгаагаа илэрхийлэв. 

  Уг төслийн хүрээнд Увс аймгийн Зүүнговь сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон гал тогооны барилгын иж бүрэн засварын ажил хийгдэж, тус сургуулийн эрүүл, аюулгүй орчин сайжрахын зэрэгцээ бүс нутгийн боловсролын  орчин сайжрана гэдэгт итгэлтэй байна.

  Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 575 дахь төсөл болж, Увс аймагт хэрэгжих 29 дэх төсөл болж байгаа байна. Энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 706,206,574 төгрөг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%