Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАЛЧДЫН БҮЛГИЙН ЗӨВЛӨГӨӨН

2022-03-14

Малын  хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, малчны бүлгийн үйл ажиллагааг нь идэвдижүүлэх, бүлгийн уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий Малчдын бүлгийн зөвлөгөөн 2022 оны 3 дугаар сарын 14- ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд 1-р багийн "Ухаа”, 2 –р багийн “ Орхон Тээл”,   “Бор бургас”, 3 -р багийн “Наран булаг”,  “Бөөрөг”, 4 , 5 -р багийн “Буянт сүрэг”, 6 -р багийн “Дулаан” зэрэг 7 малчны бүлгүүд оролцлоо. Зөвлөгөөнөөр мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, малын эрүүл мэнд, Байгаль орчны тухай хууль,угийн бичиг хөтлөлт, иргэдийн эрүүл мэнд сэдэв. сургалтууд болон бүлүүдийн дунд хөгжөөнт тэмцээн, малчны бүлгийн гишүүний үнэмлэх гардуулах зэрэг арга хэмжээ явагдсан. Уг зөвлөгөөнд урилгаар аймгийн Цагдаагийн газрын Мягмарсүрэн, ахлах мөрдөн байцаагч нар оролцож малчдад мэдээлэл зөвлөгөө өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%