Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАРУУН БҮСИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2022-03-30

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачлагаар Баруун бүсийн аймгуудын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /ХБОЭГХУС/ дэд зөвлөлийн гишүүдийн уулзалтыг Ховд аймагт  /2022.03.30/ зохион байгууллаа.

Баруун бүсийн уулзалтад аймаг бүрийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /ХБОЭГХУС/ дэд зөвлөлийн гишүүдийн төлөөлөл 20 орчим хүн оролцож, мэдээлэл солилцсон юм.

Уулзалтаар Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга нар тухайн аймгийнхаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн одоогийн нөхцөл, хэрхэн бууруулах арга замыг төлөвлөлтөд тусгасан байдлыг танилцуулан ярилцсан нь онцлог байлаа.

Энэ үеэр гарсан саналуудыг нэгтгэж БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах санд албан бичиг хүргүүлэх, мөн энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан болон онцлогтой холбогдуулан ХБОЭГХУС баруун бүсийн зөвлөл байгуулж, хамтарч ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%