Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Увс аймагт баригдах 60 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын хөрөнгө оруулалт шийдэгдлээ

2022-04-01

МУ-ын Засгийн газрын 2016 оны 3-р сарын 07-ны өдрийн 148 тоот тогтоолоор Увс аймагт баригдах 60 мвт-ын дулааны цахилгаан станц барих концессын гэрээг "Баруун Монголын Энержи" ХХК-тай байгуулах зөвшөөрлийг Аж үйлдвэрийн сайдад үүрэг болгосны дагуу концессын гэрээ хийгдсэн байдаг.
Уг дулааны цахилгаан станцын хөрөнгө оруулагч тал болох ERENA SOLUTIONS FILLC-ний захирал JAYAMARAN GOVINDARAJU болон "Баруун Монголын Энержи" ХХК-ны захирал Б.Алтангэрэл нар аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдтой уулзаж төслийн ажлын талаар танилцууллаа.
Дулааны цахилгаан станцын ажил 05 сараас эхлэх бөгөөд 2 жилийн дотор баригдаж бүрэн ашиглалтад орох, станцыг дагаж баригдах 180 айлын ажилчдын орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн төсөв нь төслийн санхүүжилтэд тусгагдсан, тухайн станцад ажиллах боловсон хүчнийг Увс аймгийн иргэдээс бүрдүүлж ажиллах талаар мэдээлэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%