Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАЛАА

2022-04-22

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сумдын салбар зөвлөлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт хийх, зөвлөн туслах ажлын хэсэг 04 сарын 21-ний өдөр Зүүнговь, Баруунтуруун сумдад ажиллалаа.
Уг ажлын хүрээнд Зүүнговь, Баруунтуруун сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 он, 2022 оны эхний улирлын байдлаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийн зарцуулалт, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг шалган мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.
Мөн тухайн сумдын төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд 2021 он, 2022 оны эхний улиралд тухайн сумдын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд сургалт, мэдээлэл хийж, сургалтад оролцогчдыг холбогдох санамж, зөвлөмж, гарын авлага бусад материалуудаар хангаж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%