Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

🧠ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР – ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ

2022-04-26

Дэлхий нийтээр жил бүрийн 4 дүгээр сарын 26-ныг “Дэлхийн оюуны өмчийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Анх 2000 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн хуралдаанаар энэ өдрийг дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн тунхаглан зарлажээ. Манай улс энэ өдөрт 2003 оноос эхлэн нэгдсэн. Дэлхийн оюуны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд бидний амьдралд хэр зэрэг нөлөөлдгийг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог байна.
Монгол Улсад энэ өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд зааснаар “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улсад “оюуны өмч” гэдэг ойлголт 1963 оноос нэвтэрсэн хэдий ч одоогоор бүртгэгдээд буй 5 мянга гаруй патент, 10 мянга гаруй барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар эдийн засгийн эргэлтэд орох боломж нөхцөл хангалттай бүрдэж амжаагүй байна.
Хөгжил, дэвшлийг оюуны өмч, инновациас салгаж ойлгох боломжгүй юм. Бид дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд оюуны өмч, инновац голлох үүрэгтэй. Монгол Улсын өнөөгийн хөгжил нь үе үеийн шинийг санаачлагч, инженер, зохион бүтээгч, уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
Нийт шинийг санаачлагч, зохион бүтээгч, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид болон ард түмэндээ “Оюуны өмчийг хамгаалах өдөр”-ийн баярын мэнд хүргэж, бүтээн туурвих их үйлсэд тань амжилт хүсье."

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%