Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хүмүүнлэгийн өдрийг угтсан ажлын хүрээнд

2022-05-04

Олон Улсын Хүмүүнлэгийн өдөр 2022 оны 05 дугаар сарын 08-нд тохиож байгаа билээ. Хүмүүнлэгийн өдрийг угтаж сумын УЗАШХ-ноос ЕБС-ийн Өсвөрийн Улаан Загалмай бүлгийн гишүүд, "Мини парламент"-ийн сурагч гишүүдтэй хамтран хүүхдүүд өөрсдөө сургуулийнхаа орчинд эрсдлийн үнэлгээ хийх, эрсдлийг бууруулах талаар ажиллах чиглэлээр сурагчдад мэдээлэл сургалт өгч хамтран ажиллалаа. Мөн энэхүү ажлын хүрээнд ӨУЗ гишүүдийн эгнээг өргөтгөх, шинээр гишүүн элсүүлэх, сургуулиараа хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх, гишүүд сурагчдын идэвх санаачлагыг дэмжих, Хүмүүнлэгийн танхимд "Гамшгийн бэлэн байдлын үед сурагч хүүхдүүдэд туслах булан" байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хамтран ажилласан ЕБС-ийн багш Б.Мөнхөө, Нийгмийн ажилтан багш нартаа талархал илэрхийлье. Иргэд, байгууллага, албан хаагчид Та бүхнийг Олон Улсын хүмүүнлэгийн өдрийг угтаж хүмүүнлэгийн үйлсэд нэгдэхийг уриалж байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%