Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2022-05-23

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулагдсан бөгөөд уг Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажиллах юм.
Тус зөвлөлийн анхдугаар хуралдаан 2022.05.23-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн VIII хуралдааны хэлэлцэх асуудлын тухай
2. “ЧАНДМАНЬ УВС” ХХК-ны 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн тухай
3. “ШИНЭ УЛААНГОМ” ОНӨААТҮГ-ын 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн тухай
4. “ТАВАН ТЭСИЙН ИЛЧ” ОНӨААТҮГ-ын 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн тухай
5. “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-ын 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн тухай
6. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёсзүйн дүрмийн төслийн тухай
Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%