Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” хөдөлмөр эрхлэлт, ажилд зуучлалын өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдлаа

2022-06-08

Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэлийг үе шаттай зохион байгуулж нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах, хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцлийг нарийвчлан тусгаж хэрэгжүүлж байна.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраар дамжин хэрэгждэг төсөл хөтөлбөрт хамрагдаж дэмжлэг аван жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа.
Мөн үеэр аймгийн ХХҮГ-ын мэргэжилтнүүд болон сумдын хөдөлмөр, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн урласан үндэсний болон европ хувцасны коллекцийг иргэд, олон нийтэд танилцуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
“ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” хөдөлмөр эрхлэлт, ажилд зуучлалын өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%