Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2022 ОНЫ 09 САРЫН 09-НД БОЛЛОО.

2022-09-09

Аймгийн ИТХ-аас 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 337 тоот албан бичгээр аймгийн Засаг дарга болон сумдын Засаг дарга нарт 2022-2023 оны намаржилт, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах чиглэл хүргүүлсэн.
Энэ удаагийн аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил ямар түвшинд явагдаж байгаа, тулгамдаж буй асуудaл юу байгаа талаар хэлэлцэж, холбогдох газруудад санал, хүсэлтүүдийг хүргүүлэхээр боллоо.
Хурлаар хэлэлцсэн асуудлууд:
1. Аймгийн ИТХ-аас аймгийн Засаг даргад 2022 оны 337 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн явцын талаарх мэдээлэл
2. Өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар “Увс дулааны станц” ХХК- ны хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл
3. Өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар “Улаангомын дулааны хоёр дугаар станц” ТӨХК-ны хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл
4. Цахилгаан эрчим хүчний хангалтын хүрээний өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-наас хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл
5. Аймгийн цахилгаан эрчим хүчний хангалтын хүрээний өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар “Цахилгаан түгээх сүлжээ ” ХХК-ны хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл
6. Аймгийн ургац хураалт, хадлан бэлтгэлт , мал өвөлжилтийн талаар аймгийн ХХАА-н газрын мэдээлэл
7. Аймгийн хэмжээнд гарч байгаа малын халдварт өвчлөлийн талаар аймгийн Мал эмнэлгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай
8. Аймгийн хэмжээнд хүн, малын халдварт өвчин, бусад болзошгүй аюулын талаар аймгийн Онцгой байдлын газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%