Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА.

2022-09-07

📌СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, “ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО”-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР БОЛОН ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨР ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА.
🔴Арвайхээр сумын хэмжээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явц болон гүйцэтгэлтэй танилцав. 2022 онд Арвайхээр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 584сая төгрөгөөр гэрэлтүүлэг засвар, хог хаягдлыг тээвэрлэх, дарж булах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орон сууцны засвар үйлчилгээ зэрэг 11 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа юм.
🔴Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Од хорооллын шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажил болон Онги ус суваг ОНӨААТҮГазарт нийлүүлэх ус зөөврийн машиныг нийлүүлэх ажил удааширч байгаа шалтгаан, нөлөөлж байгаа хүчин зүйлийн талаар гүйцэтгэгч байгууллагаас тодруулж, цаашид машиныг хугацаанд нь чанартай нийлүүлэхийг анхаарууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4723
3347 / 71%
867 / 18%
248 / 5%
261 / 6%