Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Олон Улсын Ахмадын баярыг угтаж Шарын гол сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2022-10-01

Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг Дэлхий даяар албан ёсоор тунхагласан билээ.
        Тус өдрийг угтаж Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Шарын гол сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал, сумын засаг дарга Б.Лхамсүрэн нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
        Шарын гол сумын үе үеийн удирдлагууд, ахмад буурлуудтай дурсамж яриа өрнүүлж санал сэтгэгдлээ хуваалцаж, мөн ахмадууддаа зориулан азын сугалаа явуулж 5 азтан шалгаруулж, гарын бэлэг гардууллаа.
Ахмадууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9566
7876 / 82%
1046 / 11%
307 / 3%
337 / 4%