Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан боллоо

2022-11-25

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан 2022 оны 11-р сарын 25-нд болж өнгөрлөө.
Барилдаанд оролцсон 64 бөхөөс 4 давж шөвгийн 4-т үлдсэн бөхчүүдийг тойргоор барилдуулахад:
Увс аймгийн Тэс сумын харьяат "Сүлд" спорт хороо, "Увс нуур" бөхийн дэвжээ, "Дарьганга гоёл" ХХК-ийн бөх аймгийн арслан Баттулгын Өсөхбаяр түрүүлж, Түргэн сумын харьяат сумын заан Ганжуурын Алтангэрэл үзүүрлэж, Түргэн сумын харьяат аймгийн начин Г.Цоггэрэл, Тариалан сумын харьяат сумын заан Жаргалсайхан нар шөвгийн дөрөвт шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%