Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд Олон Улсын гэр бүлийн өдрийг угтан нийгмийн анхдагч орчин болсон гэр бүлийн эерэг харилцаа, хандлага, үүрэг хариуцлага, үр хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлэхэд хувь хүн бүрийн оролцоог дэмжих, гэр бүлийн харилцааны үнэт зүйлс, хосын харилцаа, хүүхэд хүмүүжлийн талаарх мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2023 оны 04 сарын 30-ны өдөр "Соёлын төв"д "Сэтгэлийн өнгө" төвийн сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатарын сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтаар:
-Тогтвортой гэр бүлийн харилцаа тогтвортой ажил, амьдралын үндэс
-Хүүхэд хүмүүжлийн олон улсын шилдэг аргачлал сэдвээр мэдээлэл хүргэлээ.