Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“#УЛС_ТӨРИЙН_ХИЛС_ХЭРЭГТ_ХЭЛМЭГДЭГЧДИЙГ_ЦАГААТГАХ_ТЭДЭНД_НӨХӨН_ОЛГОВОР_ОЛГОХ_ТУХАЙ_ХУУЛЬД_ӨӨРЧЛӨЛТ_ОРУУЛАХ_ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2023-05-25

Монгол Улсын Их хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Одоогийн байдлаар иргэдээс 200 гаруй иргэнийг цагаатгуулах тухай өргөдөл, гомдлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанд ирүүлээд байна.
Өөрөөр хэлбэл цагаатгуулах тухай өргөдөл гаргах хугацаа дууссан боловч хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд, ах дүү нар болон холбогдох төрийн байгуулгуудаас өөрийн гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсдийг цагаатгуулж чадаагүй, хуулийн хугацаанаас хоцорсон, хэрэг материал олдоогүй, ковид-19 цар тахалтай холбоотой хэрэгжиж эхэлсэн хууль, дүрэм журмууд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал, шадтгааны улмаас иргэдээ цагаатгуулж, нэр төрийг нь сэргээж чадаагүй гэх утга бүхий олон тооны өргөдөл, гомдол, хүсэлтийг ирүүлсэн нь хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагыг бий болгоод байгаа тул уг хуулийн төсөлтэй танилцаж, саналаа өгнө үү.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%