ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Хишигдаваа, ажлын албаны ажилтан А.Ууганцэцэг, ИТХ-ын Төлөөлөгч Ц.Хажидмаа, Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадамцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 онд Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан15 иргэний үйл ажиллагаатай танилцаж төслийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэх, зээлийн эргэн төлөлт хэвийн эсэх, сумын ИТХ-аас баталсан чиглэлийн дагуу зээлийг олгосон эсэх гэх мэт чиглэлийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Хяналт шалгалтаар 5 иргэний ажлын байр болон зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, нийгмийн даатгал төлж буй эсэх гэх мэт шалгуур үзүүлэлтийн дагуу шалгахад 1 иргэн /Д.Цэцэгээ/ зээлээ бүрэн төлж барагдуулсан, 14 иргэний зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байна. Зээлдэгч Х.Мягмардорж нь байнгын ажлын байртай жилийн 4 улиралд үйл ажиллагаагаа явуулж байна. Зээлдэгч Д.Баасанхүү, А.Дашпэлжээ нар нь улиралын чанартай үйл ажиллагаа явуулж, Д.Тунгалаг нь үйл ажиллагаагаа өөрчилж цайны газар ажиллуулж байна.