“Хүн бүр байгаль хамгаалагч” нэгдсэн арга хэмжээг суманд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу дараах ажил арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:
1.Сумын ГХУСАЗСЗ-ийг хуралдуулан нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн батлан, салбар зөвлөлийн гишүүд, дэд зөвлөлийн гишүүдэд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай албан бичгийг төлөвлөгөөний хамт хүргүүллээ.
2. Нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээд зохион байгууж байгаа тухай мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр иргэдэд суртачилан ажиллалаа.
3. Бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эх орноо хамгаалдаг нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын дунд "Хүн бүр байгаль хамгаалагч" эссэ бичлэгийн уралдааныг 3 насны ангилалаар зохион байгуулж, эхний 3 байрыг шалгаруулан Талархал, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
4. “Ногоон хөгжил-үйлчилгээний чанар хүртээмжийг дэмжих” жилийн ажлын нээлтэд “Хүн бүр байгаль хамгаалагч” нэгдсэн арга хэмжээг иргэдэд сурталчилан таниулж, арга хэмжээнд нэгдэж “ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” байхыг уриаллаа.
5.Цэвэр орчин-Цэмцгэр Гурванбулаг” аяны хүрээнд бүх нийтийн цэвэрлэгээг суманд зохион байгуулж, байгаль орчноо цэвэрлэх ажлын хүрээнд сумын төвийн хойд, баруун, зүүн, урд талын хогийг цэвэрлэж, нийт 148 төрийн албан хаагчид, 265 иргэн хамрагдаж, зориулалтын 1 авто машин, ачааны 3 авто машиныг хог цэвэрлэгээнд дайчиллаа.
6. Хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах ажилд иргэн бүр идэвх санаачлагатай оролцох соёлыг төлөвшүүлэх, бүх нийтийн экологийн боловсролыг дээшүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зурагт хуудсыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн самбаруудад байршуулж, видео шторкийг сумын вэб хуудас, фэсебүүк цахим хуудсуудаар хуваалцаж, гарын авлага бэлтгэн иргэдэд хүргэлээ.
7. Арга хэмжээний талаарх зурагт хуудас, сурталчилгааг мэдээллийн самбаруудад байршууллаа.
8.2023 оны авто тээврийн үзлэгийн үеэр “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын төвийн баруун хойно мод тарих 10 га газарт жолооч бүр “3 ширхэг модны нүх ухах” аянд нэгдэхийг уриалж, жолооч нар тус аянд жолооч нар нэгдэж