Сумын ГХУСАЗСЗөвлөл, Хархорин сум дахь сум дундын прокурорын газар, Хужирт сумын цагдаагийн тасагтай хамтран "Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлье" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр
Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл- ГХУСАЗСЗөвлөлийн үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал, "GPS төхөөрөмжийг малчдын хэрэглээнд нэвтрүүлэх болзолт уралдаан"-ы удирдамжийг танилцуулав.
Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх- Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга зам, хэргийн илрүүлэлтийг сайжруулах талаар иргэдтэй санал солилцов.
Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа төсөвт байгууллагын албан хаагчид болон ЕБС-ийн ахлах ангийн 60 орчим сурагчдад хууль эрх зүйн сургалт орлоо.
Хужирт сумын мал эмнэлгийн тасгийн дарга Б.Ичинхоролцэвэлмаа "Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах сэдвээр мэдээлэл хүргэлээ.
Сумын цагдаагийн тасгаас "Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг шалгах хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа.
Тэргүүн байранд шалгарсан 2 дугаар багийн малчин Х.Даваасүрэнг 250,000 төгрөгийн үнэ бүхий А үнэмлэх олгох сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхээр,
Дэд байранд шалгарсан 2 дугаар багийн малчин С.Балжиннямыг авто машины холбогчоор,
Гутгаар байранд шалгарсан 3 дугаар багийн малчин Ц.Батцэцэгийг автомашины багаж түлхүүрний комоор тус тус шагнаж талархал хадгалуулав.